ХОВД АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДЫН "ХАМТДАА ШИЙДЬЕ" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
ХОВД АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДЫН

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Булган сум дахь Сум дундын прокурорын газар, Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд холбогдсон, хохирсон гэмт хэрэг, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх ажилд сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаа, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор “Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Цэцэг суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Булган сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Түвшинтөгс, Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга Э.Даваасүрэн болон Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст сумдын ИТХ-ын дарга нар, хэсгийн мөрдөгч, "Ховд ачаа тээвэр" ТББ, тээврийн компаний төлөөлөл, байгаль орчны байцаагч, сумын нийгмийн бодлогын ажилтан зэрэг 80 орчим хүмүүс оролцов.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас мэдээлэв.