ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2018 оны 38 дугаартай зарлигаар “2018-2019 оныг Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч,мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласан. 

“Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас санаачлан 2018 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд    Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын худалдааны төв”-д 100 гаруй иргэдийг хамруулан уулзалт зохион байгуулж, “Авлигын гэмт хэрэг”-ийн талаарх мэдээллийг ямар байгууллага, утсанд хэрхэн өгөх, энэ талаар мэдээлснээр тухайн хүн болон түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан тохиолдолд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар хамгаалах зохицуулалт, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны   А-297, 360 дугаартай тушаалаар  батлагдсан “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийн талаар тус тус мэдээлэл хийж, гарын авлага тарааж, орон нутагын “Гэр бүлийн радио 104.5”, “DBS, RGB” зэрэг телевизээр  иргэд олон нийтэд дээрх мэдээллийг өгчээ. Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээлэв.