ХУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН “СПОРТЫН НААДАМ – 2018” ТЭМЦЭЭНД УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

A- A A+
ХУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН “СПОРТЫН НААДАМ – 2018”  ТЭМЦЭЭНД УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН   БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон явагддаг хуулийн төв байгууллагуудын “Спортын наадам – 2018” тэмцээнийг Монголын өмгөөлөгчдийн холбоо 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 25-ны өдрүүдэд зохион байгуулж дүнгээ гаргасан байна.

Тэмцээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын олон улсын ба Үндэсний арбитрын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв зэрэг 11 байгууллагын 330 гаруй тамирчид  ширээний теннис, снукер биллъярд, шатар, боулинг, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын 6 төрлөөр, 180 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нэгдсэн дүнгээр Улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбооны баг тамирчид эхний 3 байрт шалгарсан ба тус тэмцээнд оролцсон Улсын ерөнхий прокурорын газрын баг, тамирчид ширээний теннис болон гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр мөнгөн медаль хүртэж, багийн нэгдсэн дүнгээр 4 дүгээр байр эзэлсэн амжилттай оролцсон байна. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.