ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас санаачлан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн хэлтсийн хамтарсан “Мөрдөн шалгах ажиллагааны явц байдал, үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнийг Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Мөнхбаатар нээсэн бөгөөд Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Одхүү “Мөрдөн шалгах ажиллагааны явц байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Буяндэлгэр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгө, эд зүйлийн үнэлгээг бодитой гаргуулах шаардлага, үндэслэл”, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох аргачлал”, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхманлай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хийж гүйцэтгэсэн эрэн сурвалжилах ажиллагаа, түүний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокуророос хийж гүйцэтгэх ажиллагаа, анхаарах асуудлын талаар Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророос үүрэг, чиглэл өгч биелэлтийг тооцохоор болсон байна. Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас

мэдээлэв