АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Дорноговь аймгийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн болон Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч, байгаль орчины хяналтын улсын байцаагч, авто тээврийн хяналтын улсын байцаагч, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, авто замын хяналтын улсын байцаагч нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж, гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй мэдээ мэдээллийг прокурорт шуурхай мэдээлж байх, хугацаа алдалгүй гэмт хэрэг, зөрчил гаргасан этгээдэд холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг өгч ажиллалаа.

Мөн аймгийн прокурорын газраас харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, 3/3377 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлүүдийг аймгийн ерөнхий прокуророос дахин танилцуулж, сүүлийн жилүүдэд байгаль орчныг сүйтгэх, зөвшөөрөлгүй уул уурхай эрхэлж байгаль орчинд хохирол учруулах, стандартын шаардлага хангаагүй барилга байгууламжийг барих, зам тавих шаардлага хангахгүй техник төхөөрөмж ашиглах, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах, үйлчлэх зэрэг гэмт хэрэг, зөрчлүүдээс хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан зөрчлийг шуурхай илрүүлж, холбогдох арга хэмжээг авч, прокурорт даруй мэдэгдэж байх талаар үүрэг чиглэл өгсөн байна. Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.