“ЗӨРЧИЛ БОЛОН ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЗӨРЧИЛ БОЛОН ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн прокурорын газраас санаачлан “Зөрчил болон тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгч, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Статистикийн хэлтэс, Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Иргэний нийгмийн төлөөлөл, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж 25 байгууллагын удирдлагууд болон төлөөлөл, албан хаагчид нийт 68 хүн оролцлоо.

Зөвлөгөөний үеэраймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.ГансэлэмБага насны болон насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Х.Мөнхбаатар Авлига, албан тушаалтны гэмт хэргийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнх Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны онцлог, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал-ын талаар тус тус мэдээлэл хийв.

Уг зөвлөгөөнөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх,Бага насны болон насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулах” талаар зөвлөмж гарган баталж, зөвлөгөөнд оролцсон байгууллагууд нэг мөр хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ. Дундговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.