Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан зөвлөгөөнөөр 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан зөвлөгөөнөөс дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, чанар үр дүнг сайжруулах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд дүүргийн Ерөнхий прокурор Г.Бат-Очир, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд, Цагдаагийн 1, 2-р хэлтсийн болон Замын цагдаагийн хэлтсийн дарга, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга нар, эрх бүхий албан тушаалтнууд оролцож, мэдээлэл хийн, цаашид гарах алдаа, зөрчлийг арилгах, хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна.
Хамтарсан зөвлөгөөний хүрээнд хяналтын прокурор С.Баттамир “Эрх бүхий албан тушаалтнуудыг шүүх хуралдаанд хэрхэн бэлтгэж оролцох, тэдний мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх сэдвээр шүүхэд төрийг төлөөлөх хяналт хариуцсан прокуророор сургалт оруулах санал гаргасан нь оролцогч нараас дэмжигдэж, прокуроруудын зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах хуулийн хугацаа, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай асуудал, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн хэрэг, материалыг прокурорын нэгдсэн бүртгэлд нэн даруй бүртгүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлуудын талаар зохих шийдвэрийг гаргаж мөрдөж ажиллахаар тогтлоо.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба