Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын харьяа зарим байгуулагуудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий бүх албан тушаалтнуудад “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сургалт зохион байгуулж явуулав. Энэ сургалтанд нийт 7 байгууллагын 20 эрх бүхий албан тушаалтан оролцсон ба сургалтын явцад Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн загваруудыг хэрхэн үйлдэх талаар зааж, бусад байгууллагуудын шалган шийдвэрлэсэн хэрэг, материалуудыг загвар болгон үзүүлэн танилцуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд илүү анхаарч практик сургалт явуулсан нь үр дүнтэй сургалт болов. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба