Монгол оронд боксын спорт үүссэний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй XX зууны манлай дасгалжуулагч, Монгол улсын гавъяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 03-наас 09-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж, 30 гаруй байгууллагын нийт 140 гаруй тамирчин оролцжээ. Тус тэмцээнд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Л.Соёмбо амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба