Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөлгөөн зохион байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу шуурхай явуулах, цаашид анхаарах асуудал болон 2019 онд хийж хэрэгжүүлбэл зохих ажлын талаар санал солилцсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба