Увс аймгийн прокурорын газар нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон хуулийн хяналтын байгууллагуудтай хамтран 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Давст болон Түргэн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажлыг шалгаж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Давст болон Түргэн суманд үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх эрүүгийн нөхцөл байдлын судалгааг гаргаж, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт ял оногдуулж буй байдлын талаар 2018 оны 10 сарын байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Авлига, албан тушаал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт, мэдээллийг зохион байгуулсан байна. Сургалтанд дээрх сумдын 100 гаруй иргэд оролцлоо. Увс аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба