ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧИЛАА

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧИЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчилж, хуульд заагдсан чиг үүргээ биелүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний сэтгэл санааг өргөх, гэр бүлийн сэтгэл зүйн сургалтад хамруулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох зорилготойгоор  Чингэлтэй дүүргийн 16 хорооноос хэрэгжүүлж буй “Хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэе” төслийн хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрийн сургууль, цэцэрлэгт тулгуурлан, гэр бүл судлаач багштай хамтран 1000 эцэг эхэд “Хүчирхийллийг таслан зогсооход иргэн таны оролцоо” сэдэвт сургалтыг өгөөх төлөвлөсний дагуу  Чингэлтэй дүүргийн прокурорын газар, дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах салбар зөвлөл хамтран Гэр бүл судлаач А.Чинбатыг оролцуулан

сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус хороонд үйл ажиллагаа явуулдаг 246-р цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд багачуудын эцэг эхийг хамруулан зохион байгууллаа.

2018 оны 11 сарын 28-ны өдөр 2-р ээлжийн сургалтыг  нийтийн эргүүлийг бүрэн хамруулж,  2018 оны 11 дүгээр сар 28, 29-ны өдрүүдэд 3, 4 дүгээр ээлжийн сургалтуудыг хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн 221-р цэцэрлэгийн анги, Ерөнхий боловсролын 139-р бага сургуулийн спорт зааланд иргэд, эцэг эхчүүдийг хамруулан зохион байгууллаа.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.