“ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус  дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах салбар зөвлөлтэй хамтран Гэр бүл судлаач А.Чинбатыг оролцуулан 2018 оны 11 дүгээр сарын 21, 28, 29-ны өдрүүдэд Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчилж, хуульд заагдсан чиг үүргээ биелүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний сэтгэл санааг өргөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох зорилготойгоор  Чингэлтэй дүүргийн 16 хороонд үйл ажиллагаа явуулдаг 221 дугаар цэцэрлэг, 139 дүгээр бага сургуулийн эцэг эхчүүдийг болон иргэд, нийтийн эргүүлийг бүрэн хамруулан “Хүчирхийллийг таслан зогсооход иргэн таны оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.