АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Агаарын тухай”, “Зөрчлийн тухай” хууль, Засгийн газрын 2018 оны 62 дугаартай “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоол, Байгаль орчин, аялал жулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан 2018 оны А/226, А/619 дугартай тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоомжийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтантай хамтран 2018 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 4 дүгээр бүс, 7-12 дугаар хорооны 1 дүгээр бүсэд  үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болох “Анко” ХХК-ны “Нарантуул-2” худалдааны төв, Нийслэлийн цагдаагийн газрын Эрүүжүүлэх саатуулах төв, “Үйлсийн эзэд” зочид буудал, караоке, “Мон-Агро трейд” ХХК 8-н нэрийн хүнсний дэлгүүр, зочид буудал, Хөхий Дуулга ”ХХК-ний “Дуулга” баар, ”UB-17” ХХК-ний “17 баар” “Мөнх Олон нуур“ ХХК-ний  “Олон нуур “ караоке, “Түвдэнпэлжээлин” хийд, “Гэсэр” сүм гэх зэрэг объектуудын агаарын бохирдлыг бууруулах талаархи хууль тогтоомжийн хэрэгжилт, ахуйн хэрэглээний зуух, Техникийн шаардлага MNS 5216:2016 стандартын хэрэгжилт, “4.2мВт хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн ерөнхий шаардлага MNS 5043:2016 стандартын хэрэгжилт, уурын болон усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаар бохирдуулагч бодисыг саармагжуулах, цэвэрлэх физикийн сөрөг нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглосон байдлыг, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын гэрээний хэрэгжилт, тээвэрлэлт орчны эрүүл ахуйн байдалд /нүүрс үнс хадгалах зориулалтын агуулах байгаа эсэх/-г тус тус шалгалж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.