ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 23 дугаар сургуулийн 6д ангийн сурагчдын эцэг, эхийн хүсэлтээр тус ангийн 63 хүүхдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “хулгайлах”, “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг, зөрчлийн талаар болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа, таниулга хийж, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхад чиглэсэн үр дүнтэй ажил зохион байгууллаа.Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас мэдээлэв.