1.Улсын Ерөнхий прокурорын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Хүндрүүлэгчтэй кодтой сейф”-ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 10:00 цагаас өмнө Улсын Ерөнхий прокурорын газрын байр, 114 тоот өрөө, 51-260-855 дугаарын утсаар /1018/ хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй бөгөөд сонирхсон иргэн, хуулийн этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15/1 Улсын Ерөнхий прокурорын газрын байр, 114 тоот өрөөнөөс авч болно.
2.Улсын Ерөнхий прокурорын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Хяналтын болон дүрс зургийн аппарат, түүний дагалдах тоног төхөөрөмж ”-ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
3.Улсын Ерөнхий прокурорын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Компьютер бусад тоног төхөөрөмж ”-ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба