Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/428 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Ганзоригт овогтой Билгүүжингийн “Прокурорын тангараг өргөх ёслол”-ын ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор Д.Дамдинсүрэн удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд Баянгол дүүргийн прокурорын газрын Зөвлөлийн гишүүд оролцлоо. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба