АВЛИГА, НИЙТИЙН АЛБАНЫ АШИГ СОНИРХЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

A- A A+
АВЛИГА, НИЙТИЙН АЛБАНЫ АШИГ СОНИРХЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

Дорноговь аймгийн прокурорын газраас “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-297, 360 дугаартай тушаалаар батлагдсан “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”, Авлига, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх болон насанд хүрээгүй хүүхэд хохирсон, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаарх судалгааны дүн зэргээр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудад яриа таниулга хийжээ. арга хэмжээнд  50 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан байна. Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.