ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАР” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАР” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Хөвсгөл аймгийн прокурорын газар “Шилдэг яллагчмэтгэлцээний тэмцээнийг  2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.  Тэмцээн нь хууль зүйн гаргалгаа, нотлох баримтыг үнэлж буй байдал, няцаалт хийж буй байдал, илтгэх ур чадвар, цаг барилт зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр  дүгнэн аймгийн хэмжээнд үйлдэгдсэн зүйлчлэлийн хувьд маргаантай,  нотлох баримтын хувьд эргэлзээтэй шүүхээс зүйлчлэл өөрчлөгдсөн хэргүүдийг сонгон авч мэтгэлцэн, улсын яллагч нар мэдлэг ур чадвараа сорьсон байна. Мэтгэлцээнд  аймгийн прокурорын газрын 8 прокурор, 2 туслах ажилтан оролцсоноос Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хянат тавих ахлах прокурор Б.Болд 208.5 оноогоор тэргүүлж хамт олноо манлайлан оролцлоо. Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээлэв.