ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦСАН БАЙНА

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛИЙН  ХЭРЭГЖИЛТТЭЙ  ТАНИЛЦСАН БАЙНА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, харьяа дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ. Дээрх ажлын хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэл, төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох суурьшлын бүсэд байрлах шувууны аж ахуй эрхлэгч үндэсний үйлдвэрлэгч “Түмэн шувуут” ХХК, “Ти Эс Эй Ти” ХХК, мөн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч “ЭСТО” ХХК-ний карьерийн үйл ажиллагаатай 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газар дээр нь очиж танилцжээ.

Мэргэжлийн хяналтын хэлтсээс иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу “Ти Эс Эй Ти” ХХК, “ЭСТО” ХХК-иудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж, илэрсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан бол түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох карьерийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс удаа дараагийн шалгалт хийсний үр дүнд нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох компаниуд эхлүүлэн хэрэгжүүлж байгаатай газар дээр танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.