Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Нийслэлийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ажлыг 2018 оны 3 дугаар улирлын байдлаар танилцсан дүнгийн хурлыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийж, танилцах ажлын хүрээнд илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгч ажилласан байна.
Мөн Нийслэл, Дүүргийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын хамтарсан зөвөлгөөнийг зохион байгуулж, тус хяналтын ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцсэн байна.
Прокуроруудаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар гаргасан санал, хууль хэрэглээний талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр чиглэл өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, зааварт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн холбогдох газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба