ПРОКУРОР, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

A- A A+
ПРОКУРОР, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ  ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

Дорноговь прокурорын газраас тус  прокурорын газрын хяналтанд харьяалагдах зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий 14 байгууллагын 40 эрх бүхий албан тушаалтан удирдах болон эрх бүхий албан тушаалтан нар оролцож, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлж гаргасан заавар, журмыг хэрэгжүүлж ажиллахад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга хэлбэрийн талаар зөвлөгөөнд оролцсон эрх бүхий албан тушаалтан нар санал, хүсэлт гаргаж харилцан ярилцжээ. Зөвлөгөөнд Дорноговь аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 2018 оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажлын талаар, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчлүүдийн талаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр танилцуулга, мэдээлэл хийсэн байна.

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд байгаль орчныг сүйтгэх, зөвшөөрөлгүй уул уурхай эрхэлж байгаль орчинд хохирол учруулах, стандартын шаардлага хангаагүй барилга байгууламжийг барих, зам тавих шаардлага хангахгүй техник төхөөрөмж ашиглах, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах, үйлчлэх зэрэг зөрчлүүдээс хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан зөрчил ихээр гарч байгаа ба энэ талаарх зөрчлийг шуурхай илрүүлж, холбогдох арга хэмжээг авч, прокурорт даруй мэдэгдэж байх талаар Аймгийн прокурорын газраас үүрэг чиглэл өгчээ.Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.