ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗОХИОЖ БАЙГАА СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗОХИОЖ БАЙГАА СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, бүртгэгдсэн зам тээврийн осол, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүүхэд өртсөн ослын гаралт буурсан байна. Зам тээврийн осол, хэрэг буурсан хэдий ч иргэн, аж ахуйн нэгжид учирсан эд материалын хохирол 4.1 дахин өссөн, хүний амь нас хохирсон ослын 75.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байнаЭнэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд  хэргийн газрын үзлэгийг чанартай хийх,  мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу цуглуулж бэхжүүлэх шаардлага чухлаар тавигддаг. 

Монгол Улсын Ерөнхий прокурор,  Цагдаагийн Ерөнхий газрын даргын  баталсан  хөтөлбөр, хуваарийн  дагуу Тээврийн Прокурорын газраас, Тээврийн цагдаагийн албатай хамтран улсын хэмжээнд сургалт зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт Төв аймагт явагдаж байна. Сургалтанд Төв аймгийн прокурорын газрын прокурорууд, цагдаагийн газрын мөрдөгч нар болон  шинжээч нар хамрагдаж ,зам тээврийн ослыг шалгаж шийдвэрлэхэд ямар асуудлыг анхаарах, хэргийн газрын үзлэгийг хэрхэн шуурхай,чанартай явуулах, шинжээчид ямар асуудлуудыг тавьснаар, бүрэн хариулт авах  зэрэг асуудлаар хичээл заалгаж байна.Тээврийн прокурорын газраас мэдээлэв.