“ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 Улсын Ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо хамтран “Эрүүгийн процессын эрх зүйн тулгамдсан асуудлыг харьцуулан судлах нь” сэдэвт онол-практикийн хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн хичээлийн төв байранд  зохион байгууллаа.

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргал хэлэлцүүлгийг нээж хэлсэн  үгэндээ “...Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эрүүгийн процессын шинэчлэлийн ажил маш хурдтайгаар явагдаж, өмнө нь байсан концепциудаас зарчмын том өөрчлөлтүүдийг хийсэн. Судлаачид эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хувьд энэ хуулийн зохицуулалтууд, хуулийн харилцаанаас үүсэж байгаа практик асуудлуудыг янз бүрийн байдлаар хүлээн авч, хэлэлцэж  байгаа нь цаг үеээ олсон асуудал гэж хэлэлцүүлгийн ач холбогдлыг дүгнэсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

Хэлэлцүүлэгт прокурорын байгууллагыг төлөөлж Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Гэмт хэрэг, зөрчлийн дүн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших "Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай хуулийг боловсронгуй болгоход анхаарах зарим асуудал",  Сургалт судалгааны төвийн  Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор Б.Өнөрмаа "ХБНГУ-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зарим зохицуулалт",

 

 

 

 

 

 

 

 

Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Ц.Мөнхбат "Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхтэй холбоотой эрүүгийн процессын зарим асуудал" сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.   Хэлэлцүүлгээр эрүүгийн процесс дахь хүний эрхийг хангах, хүний эрхийг баталгаатай сэргээж, хамгаалж буй зохицуулалтуудыг улам боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, санал зөвлөмж гарган хууль тогтоох эрх бүхий байгууллагад уламжлахаар шийдвэрлэсэн байна.