Булган аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангитай хамтарсан ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулжээ.Уулзалт, зөвлөгөөнөөр хорих ангийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа, учирч буй хүндрэл бэрхшээл, хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 2018 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, анхаарах зарим асуудал, хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр хорих ангиас зохион байгуулж буй ажил зэргийн талаар ярилцаж, 2019 онд хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, хамтарсан шийдвэр гаргасан байна.
Энэ үеэр“Булган хохирол төлөлт-2018”нэгдсэн аяны үр дүнтэй танилцахад 57 хоригдлоос 40.865.907 төгрөгний хохирол төлбөрийг барагдуулсан байх ба хоригдлыг нийгэмшүүлэх ажлын чиглэлээр шинэлэг ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Булган аймгийн Прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба