Тус аймгийн прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын 2018 онд дэвшүүлсэн “Прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн модуль, цахим сургалтыг нэвтрүүлэх, суралцагч-хамт олон болох” зорилт болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар хуралдааны шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд Орхон аймагт сүүлийн 2 жилийн байдлаар өсөлттэй байгаа “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын хууль бус эргэлттэй” холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар” нийт прокурор, туслах ажилтнууд, Цагдаагийн газрын мөрдөгч нарыг хамруулан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбат, Г.Оюунбаяр нараар амжилттай зохион байгууллаа. Орхон аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба