ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГХУСАЗС ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛААР ШАГНУУЛАВ

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГХУСАЗС ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛААР ШАГНУУЛАВ

Чингэлтэй дүүргийн ГХУСАЗС Зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүтэн жилд хийсэн ажил, гаргасан амжилтаа  дүгнэв.Тус салбар зөвлөлөөс дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх санаачлага гарган ажиллаж, нийгмийн дэг журмыг хангуулах үйлсэд хувь нэмэр оруулсан зүтгэлийг нь үнэлж хамтран ажилласан байгууллага, хамт олон, хууль хяналтын албан хаагч нарыг шагнаж урамшуулсны дотор Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрмаа, Д.Оюунгэрэл нар өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.