ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Увс аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд “Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?  Түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, дүнг гаргалаа.

Уралдаанд Ерөнхий боловсролын 6 сургуулийн 14 сурагч оролцсоноос 5 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Ш.Ариунзаяа тэргүүн байр, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12е ангийн сурагч Б.Энхчимэг хоёрдугаар байр, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Удвал тус тус гуравдугаар байр эзэлсэн ба аймгийн Ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр уралдаанд байр эзэлсэн сурагчдыг хүлээн авч уулзан, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. Увс аймгийн прокурорын газраас мэдээлэв.