ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ БАРУУН БҮРЭН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ БАРУУН БҮРЭН СУМАНД  ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Сант, Баруунбүрэн, Орхонтуул, Орхон, Сайхан сумдад үйлдэгдсэн гэмт хэргийг 2017, 2018 оны 11 дүгээр сарын байдлаар харьцуулан судалсан ба Сайхан суманд үйлдэгдсэн гэмт хэрэг нь 5.4%, Орхон суманд үйлдэгдсэн гэмт хэрэг 16.6%, Сант суманд үйлдэгдсэн гэмт хэрэг 22.2%-иар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан бөгөөд   Баруунбүрэн суманд үйлдэгдсэн гэмт хэрэг 16.6%-иар өссөн дүнтэй гарсан бол Орхонтуул суманд 2017, 2018 онд 17 гэмт хэрэг үйлдэгдсэн судалгаа гарчээ. Дээрхи судалгааны дүнд үндэслэн Баруунбүрэн суманд 2018 оны 12 дугаар сарын 18 ны өдөр ажиллаж, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлыг шалгаж, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутгийн эрүүгийн нөхцөл байдлыг судалсан судалгаан дээр үндэслэн  чиглэл өгсөн байна. Мөн тус сумын төрийн албан хаагчидад “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч мэдээлэгчийг хамгаалах” сэдвээр болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа хийсний зэрэгцээ сум дундын прокурорын газраас  2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэргийн шийдвэрлэлт, эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулж мэдээлэл өгсөн байна. Дээрхи яриа, мэдээлэлд төрийн 22 албан хаагч хамрагдлаа. Мөн сумын иргэдийн дунд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчилж, хуульд заагдсан чиг үүргээ биелүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний сэтгэл санааг өргөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох зорилготойгоор тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарч  “Хүүхэд гэмт хэргийн халдлага, хүчирхийлэлд өртөж буй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх”  чиглэлээр яриа таниулга хийж, иргэдийн асуусан асуултанд хариулт өгч, хууль эрх зүйн  мэдээлэл өгсөн ба яриа таниулгад сумын 76 иргэн оролцлоо. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас мэдээлэв.