ИРГЭД ОЛОН НИЙТЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ИРГЭД ОЛОН НИЙТЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуу, хяналтын прокурор А.Оргилбаяр, Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллалаа.Тус ажлын хэсэг Шарын гол сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 онд хийж гүйцэтгэсэн ажилтай танилцаж, 2019 онд хамтран ажиллах зүйлийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ Сум дундын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан байна.  Мөн сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагч болон иргэдэд Прокурорын газраас 2018 оны  эхний улирлын байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын зарим үзүүлэлтийн талаар танилцуулахын зэрэгцээ  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн талаарх ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сум орон нутагтаа хэрхэн хэрэгжүүлж ажиллах, “Авлигын эсрэг хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2018 оны 38 дугаартай зарлиг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-297, 360 дугаар тушаалаар батлагдсан “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”, “Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль”-иар тус тус мэдээлэл хийж, гарын авлага материал тараан, сумын “Од” телевизээр “Авлигын талаарх мэдээллийг хаана хэрхэн өгч болох” талаар бэлтгэсэн “шторк”-ийг нэврүүллээ. Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээлэв.