ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН АХЛАХ ПРОКУРОРУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН АХЛАХ ПРОКУРОРУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуроруудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.Тус газрын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсноос хойш хяналтын чиглэл тус бүрээр хариуцсан прокуроруудтай зөвлөгөөн зохион байгуулж, ажлын чиглэл өгч байна.

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар Нийслэлийн прокурорын газрын зохион байгуулалт, бүтэц, албан тушаалын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус прокурорын газраас Нийслэлийн дүүргүүдийн прокурорын газруудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах ажлын хүрээнд цөөнгүй ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаагийн заримаас дурдвал:

Өргөдөл, гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн прокуроруудад дүүргийн прокурорын газруудыг хуваарилан хариуцуулж, энэ оны 11 сарын байдлаар хяналт тус бүрийн чиглэлээр хийсэн ажилд нь дүн шинжилгээ хийн, ялангуяа мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлыг сайжруулахад чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авах. Энэ ажилд дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч болон тус хяналтын ажлыг хариуцсан ахлах прокуроруудыг идэвхи санаачлагатай оролцуулан, үр дүн гаргаж ажиллах талаар Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай дүүргийн прокурорын газруудад “Ажил эрчимжүүлэх тухай” албан бичгээр үүрэг өгчээ.

Мөн дүүргийн прокурорын газруудын хяналтанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд байгаа эзэнтэй хэргүүдийг шуурхай шалгуулан шүүхэд шилжүүлж, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Прокурор-Шийдвэрлэлт-2018” нэгдсэн арга хэмжээг эхлүүлснээс хойш 2 сар болж байна.

Дээрх ажлыг хариуцсан Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч болон Өргөдөл гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга, прокуроруудаас 11 дүгээр сард дүүргийн прокурорын газруудад дээд шатны прокурорын газрын давхар хяналтанд орсон хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явц, байдалтай тухайн дүүргийн ерөнхий прокурорын орлогч, ахлах, хяналт тавьж буй прокуроруудаас биечлэн танилцаж, зарим хэргүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхээс гадна нэг яллагдагчийн хэд, хэдэн дүүрэгт байгаа хэргүүдийг нэгтгэж, шалгуулах ажиллагааг шуурхайлах зорилгоор зангидан зохион байгуулан, шийдвэрлэх талаар хугацаатай үүргийг өгсөнөөс хойш тодорхой хугацаа өнгөрчээ.

Өргөдөл, гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн прокуроруудаас энэ сарын дундуур хариуцсан дүүргийн прокурорын газруудад очиж, өгөгдсөн үүрэг даалгаврын явц байдалтай танилцан, Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр харилцан бие биенийхээ ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ажлын туршлагаас солилцуулах зорилгоор дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуроруудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөнөөр зохих шатны прокуроруудаас дээрх ажлуудын хүрээнд санаачлан хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, гарч буй үр дүнгийн талаар дүүрэг болгоны танилцуулсан мэдээллээс үзэхэд, Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрууд нь давхар хяналтанд орсон хэргүүдийн 70-аас дээш хувийг богино хугацаанд мөрдөн байцаалтыг дуусгуулан, заримыг шийдвэрлэж идэвхи санаачлагатай ажиллаж байна.

Дашрамд дурдахад тус прокурорын газраас “Прокурор-Шийдвэрлэлт-2018” нэгдсэн арга хэмжээний дүнг 25-ны өдрөөр тасалбар болгон дүгнэж, дүнг Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөн ажиллаж байна.

Зөвлөгөөний эцэст Нийслэлийн ерөнхий прокурорын орлогчоос өгөгдсөн үүрэг, даалгаврын хүрээнд хэргүүдийг шуурхай шийдвэрлэн ажиллаж, оны эцэс болж байгаатай холбогдуулан мэдээ, тайланг шаардлагын дагуу гаргахад анхаарч, зөвлөгөөний үеэр прокуроруудаас гаргасан саналыг нэгтгэн, дээд шатны прокурорын газарт уламжлахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газар