Прокурор ажилтны аюулгүй байдлын журмын дагуу Дундговь аймгийн прокурорын газар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Онцгой байдлын газартай хамтран гал түймэр унтраах тархалтын сургууль зохион байгууллаа. Уг сургуулиар гарч болзошгүй гамшиг, гал түймэр болон гэнэтийн ослын үед тухайн байгууллагын ажилтан албан хаагчид, аврагч гал сөнөөгч улсын онц чухал объектод гарсан гал түймрийг унтраах, аврах үйл ажиллагаа зохион байгуулах, объектын онцлог байдалтай танилцуулах, авралтын зам гарцыг судлах, гал түймэр унтраах анхан шатны болон гамшгийн үед хэрэглэгдэх багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах болон прокурор, ажилтнуудад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх болон гамшиг осол болох үед авах арга хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн чухал үр дүнтэй сургууль боллоо. Дундговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба