ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАРТАЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

A- A A+
ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАРТАЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”  БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн хэмжээнд төсвийн сахилга батыг сайжруулах, эдийн засгийн болон авилга, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр аймгийн прокурорын газар,аймгийн Төрийн аудитын газар “Хамтын ажиллагааны санамж бичиг”  байгууллаа.

Санамж бичиг байгуулах арга хэмжээнд хоёр байгууллагын албан хаагчид оролцож, аймгийн прокурорын газрыг төлөөлж аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Гансэлэм, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрыг төлөөлж Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Төвсанаа нар гарын үсэг зурсан байна. Санамж бичгийн хүрээнд:   

- Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангуулж, төрийн албанд ажлын хариуцлага сахилга батыг сахин бэхжүүлэх,

- Хууль зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн аудитын байгууллагаас тавигдсан акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хуулийн хугацаанд нь хангуулж, буруутай этгээдэд хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийн үр өгөөжийг дээшлүүлэх.

- Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтэд хяналт тавих, судалгаа хийх, харилцан мэдээлэл солилцох зэрэг ажлуудыг хамтран хийж гүйцэтгэхээр тусгажээ. Дундговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.