Өмнөговь аймгийн прокурорын газар, "Говь гурван сайхан" байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчлийг илрүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт байгаль хамгаалагч нар болон зөрчил шалгах эрх бүхий эрх бүхий 20 албан тушаалтан оролцлоо.
Аймгийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын прокурор Д.Мөнхтуяа “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтнуудаас шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, цаашид анхаарах асуудал”, “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны эхний 11 сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчил”, Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн В.Өсөхбаяр “Тусгай хамгаалалттай газар нутагт гарч буй зөрчлийг шалгах явцад гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт мэдээллийг хийв. Цаашид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд хууль хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна гэж дүгнэв.
Хэлэлцүүлгийн дүнд аймгийн Прокурорын газраас Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар зөвлөмж хүргүүлэв. Өмнөговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба