ПРОКУРОРУУДАД ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
ПРОКУРОРУУДАД ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ТАЛААРХ  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь заалтын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/73 дугаар тушаалаар “Прокурорыг тусгай хэрэгслээр хангах, түүнийг хэрэглэх журам”-ыг баталсан.

Хөвсгөл аймгийн прокурорын газрын нийт прокурорууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гав, бороохой, нулимс асгаруулагч зэрэг тусгай хэрэгслүүдээр хангагдсантай холбогдуулан дээрх журмын 4.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай хэрэгсэл хэрхэн хэрэглэх, хадгалж, хамгаалах талаар Хилийн 0257 дугаар ангийн хилийн албан тасгийн хилийн төлөөлөгчийн алба хариуцсан ахлах офицер, ахмад В.Хуягаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн прокурорын газрын нийт прокуроруудад сургалт оров.Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээлэв.