Монголын Хуульчдын холбооноос 2018 оны 12 дугаар сарын 22-ны үдэш “Фемида-2018” шилдэг хуульч шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулж, өнгөрч буй онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хуульчдыг тодрууллаа.
Ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Б.Гүнбилэг, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, МУИС-ийн ХЗС-ийн доктор, дэд профессор Б.Амарбаясгалан, “Чимид” сангийн тэргүүн Ч.Сайнсанаа, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх нарын зочид болон Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүд оролцож, шилдэг хуульчдад шагнал гардуулж баяр хүргэсэн юм.
Шилдэг шүүгч: Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Сургалтын хорооны гишүүн Цэвээндоогийн ӨРНӨНДЭЛГЭР
Шилдэг прокурор: Нийслэлийн прокурорын газрын шүүхэд төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Ширэндэвийн ОДОНСҮРЭН
Шилдэг өмгөөлөгч: Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Довдонгийн ЦЭНДСҮРЭН
Шилдэг хуульч эрдэмтэн: УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, Хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн Бямбажавын ӨНӨРМАА
Шилдэг про боно хуульч: “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-ийн партнер, өмгөөлөгч Баттүвшингийн БАЯРАА
Шилдэг нотариатч: Монголын Нотариатын танхимын Орхон аймгийн нотариатын салбарын дарга, хуульч Дамдинсүрэнгийн БУЛГА
Шилдэг хуулийн зөвлөх: “ЭмДиЭс энд Ассошейтс” нөхөрлөлийн гишүүн, хуульч Жанчивдоржийн МАЙЗОРИГ
Шилдэг залуу хуульч: Хуульчдын холбооны Ёс зүйн хорооны гишүүн Лхагвасүрэнгийн ГАЛБААТАР
Шилдэг өмгөөллийн нөхөрлөл: Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН
Шилдэг хороо: Монголын Хуульчдын холбооны ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРОО шалгарлаа
Мөн өдөр Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөх үүргээ нэр төртэйгээр биелүүлж, Хууль зүйн салбар болон Хуульчдын холбооны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Ц.Арвинбуудай Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба