“БАГШИЙН ЗААХ АРГА, УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” “БАГШИЙН ХӨГЖИЛ- 2018” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“БАГШИЙН ЗААХ АРГА, УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” “БАГШИЙН ХӨГЖИЛ- 2018” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулан явуулах давтан, үргэлжилсэн  болон зорилтот сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хүртээмж, давтамжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй зохион явуулах зорилгоор харьяа прокурорын газрын прокуроруудаас сургагч багшаар ажиллах прокуроруудыг сонгож, тэдгээрийг бэлтгэж, чадавхижуулахад анхаарч байгаа бөгөөд эдгээр сургагч багш нарын тоог нэмэгдүүлэх, тэдэнд заах арга барилыг эзэмшүүлэх, мэргэшүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. 

Энэхүү ажлын хүрээнд “Багшийн заах арга, ур чадварыг нэмэгдүүлэх нь” “Багшийн хөгжил- 2018” сургалт, хэлэлцүүлэгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Сургалтаар Улсын Ерөнхий прокурорын газрын болон Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 13 сургагч багшийг “Сургалтанд сургалтын идэвхитэй аргуудыг хэрэглэх нь” “Насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог”, “Хичээл бэлтгэх, боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд 3 цагийн сургалтанд хамруулж, сургалтыг МУБИС-ийн ахлах багш Б.Ононтуул, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Ууганболор нар хамтран явуулж, сургалт, хэлэцүүлэгт оролцсон прокуроруудтай Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга 2019 онд явуулах сургалтанд анхаарч ажиллах асуудлаар харилцан санал солилцсон байна.