Прокурорын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 09 дугаар зарлигийн хавсралтаар “Прокурорын дүрэмт хувцас хэрэглэх журам”-ыг баталж, прокурорууд шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үедээ прокурорын өмсгөл хэрэглэж байхаар болсон. Журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/104 дугаар тушаалаар прокуроруудыг прокурорын өмсгөлөөр хангах арга хэмжээ авч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаандаа оролцохдоо хэрэглэж эхлэхээр тогтоосон.
Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн прокурорууд
2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба