"ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ" НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААРЫГ 12 ДУГААР САРЫН 26-НЫ / ЛХАГВА ГАРАГ/ ӨДРИЙН 18.10 ЦАГААС МҮОНТ-ИЙН I СУВГААР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ

A- A A+

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан бөгөөд бусдын хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн холбогдох заалтуудаар зохицуулсан байдаг билээ.

 

 

 

 

 

 

 

Прокурорын байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай хамтран ял эдэлж байгаа  хоригдлуудын дунд гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулж, хохирогчийн эрхийг хамгаалах,  хорих ангийн ажилтнуудаас хоригдлын гэм хорын хохирлыг төлүүлэх талаар хийж буй  ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа  нийт хорих ангиудын хэмжээнд өрнүүлсэн байна.