Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн нийт сумдад хүргүүлсэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаарх “Зөвлөмж”-ийн хэрэгжилтийг 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад хэсэгчлэн шалгаж, уг шалгалтыг хийх явцдаа тус сумдын төрийн байгууллагуудын албан хаагчдад Авлига, албан тушаалын гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замууд, уг гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг хамгаалах, авлигыг илрүүлж, илчилсэн иргэнийг урамшуулах эрх зүйн орчны талаар тус тус сургалт, мэдээлэл хийж, брошюр бэлтгэн тараасан байна. Архангай аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба