ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИУДЫН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

A- A A+
ХИЛИЙН ЦЭРГИЙН  АНГИУДЫН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн  прокурорын газрын хяналтын харьяа Хилийн цэргийн 0165 болон 0285 дугаар ангиудын хойшлуулшгүй ажиллагаа явуулах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад “Гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг хойшлуулшгүйгээр шалгах ажиллагаа”, “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал, гарч буй зөрчил дутагдлыг арилгах” сэдвээр 2018 оны 12 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд тус тус анги дээр нь очиж сургалт явуулав.  Энэ сургалтанд нийт 58 бүхий албан тушаалтан оролцов. Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн загваруудыг болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудаснуудыг  хэрхэн зөв үйлдэх талаар зааж, зөрчил шалган шийдвэрлэх ажил хариуцсан албан хаагчтай хамтран хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх материалын загвар гаргаж тарааж, практик сургалт явуулсан үр дүнтэй сургалт боллоо. Хилийн цэргийн 0285 дугаар ангид прокурорын хамт аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал, аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай нар  очиж “Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх”, “Төрийн албаны хууль” /шинэчилсэн найруулга/ сэдвээр тус тус сургалт явуулав.  Баян-Өлгий аймгийн  прокурорын газраас мэдээлэв.