ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАРЪЯА ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН 2018 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ДҮГНЭЖЭЭ

A- A A+
ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАРЪЯА  ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН 2018 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ДҮГНЭЖЭЭ

Дорнод аймгийн Прокурорын газар харъяа Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хяналтын ажлын чиглэлээр 2018 онд дэвшүүлсэн зорилт, хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэх, 2019 онд авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 12 сарын 24-ний өдөр амжилттай зохион явуулсан байна. Зөвлөгөөнөөр 2018 онд Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, түүний биелэлтийг тооцож,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байрны дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хорихоос өөр төрлийн болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажил хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нараар “Хорих ял эдлүүлэх, цагдан хорих, эрүүгийн болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр мөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид анхаарах болон тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд гарчбуй хүндрэл бэрхшээл”-ийн талаар нэгдсэн сонсгол тавиулан хяналтын ажлын чанар, үр дүнг дүгнэн хэлэлцүүлж, 2019 он авч хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон байна.  Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэхажиллагаанд хяналт тавих хэлтсээс өгсөн үүрэг, чиглэл болон тус хамтарсан зөвлөгөөнөөр хөндөгдсөн асуудлын хүрээнд ажил сайжруулах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор 8 заалт бүхий ажлыг чиглэл хүргүүлж, хүргүүлсэн чиглэлийг бүрэн хангуулах талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлт, үр дүнг улирал бүр тооцож, энэ талаар аймгийн ерөнхий прокурорт танилцуулж ажиллахыг үүрэг болгожээ. Дорнод аймгийн Прокурорын газраас мэдээлэв.