“МАНСУУРУУЛАХ БОДИС ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ХАРИЛЦАН ЯРИЛЦСАН БАЙНА.

A- A A+
“МАНСУУРУУЛАХ БОДИС ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ХАРИЛЦАН ЯРИЛЦСАН БАЙНА.

“Мансууруулах бодис түүний хор нөлөө” сэдвээр мэдээлэл өгч, харилцан ярилцсан байна. Налайх дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Согтуурал, мансуурлаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтанд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаяр оролцож Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх үүрэг болон “Мансууруулах бодис түүний хор нөлөө” сэдвээр мэдээлэл өгч, харилцан ярилцсан байна.  Сургалтанд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын хэсэг, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн болон Налайх дүүргийн Эрдмийн-Оргил, Голомт цогцолбор, 119 дүгээр дунд сургуулийн ахлах бүлгийн 360 гаруй сурагчид оролцжээ. Налайх ,Багахангай дүүргийн прокурорын газраас мэдээлэв