УВС АЙМАГТ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
УВС АЙМАГТ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН   ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Увс аймгийн Прокурорын газраас Увс аймаг дахь шүүх, прокурор болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа.Тус зөвлөгөөнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Увс аймаг дахь сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, аймгийн прокурорын газрын прокурорууд, аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар, Хилийн цэргийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагууд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд, өмгөөлөгч нар тус тус оролцож Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд гарч буй зөрчил дутагдал, шүүн таслах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хамтран ярилцаж, хууль хэрэглээний тал дээр нэгдсэн нэг ойлголтонд хүрч 2019 оны зорилго зорилтыг тодорхойлсон үр дүнтэй зөвлөгөөн боллоо. Увс аймгийн Прокурорын газраас мэдээлэв.