ПРОКУРОР, АЖИЛТАН НАР ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТАН НАР ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны  12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигаар зарим прокурор, ажилтан нар Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа. Шагналыг Улсын Ерөнхий прокурорын газарт Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан гардуулж өгөв. Шагнал гардуулах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон  прокурор, ажилтан нар оролцлоо.

“Алтан гадас” одонгоор

  Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн багш, хяналтын прокурор Гарамдоржийн Оюунбаяр

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор  Дэлгэрийн Баярмагнай, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Даваадоржийн Бөхчулуун, Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ширэндэвийн Дамдинбазар Улсын ерөнхий прокурорын газрын ажилтан Мөнгөний Жавзан Улсын ерөнхий прокурорын газрын жолооч Жаргалын Лувсанцогзол, Шархүүгийн Отгонбаяр нар шагнагдав.