Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Баярсүрэнг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай, түүний орлогч нар болон Тамгын хэлтсийн даргын зүгээс хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Ж.Баярсүрэн нь анх 1982 онд хяналтын прокуророор томилогдон ажлын гараагаа эхлүүлж, аймгийн ерөнхий прокурор хүртэл дэвшин, Прокурорын байгууллагад нийт 36 жил гаруй тасралтгүй ажиллаж байгаад Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2018 оны 12 дугаар сарын сүүлээр өндөр насны тэтгэвэрт гарчээ. Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай нь “Прокурорын байгууллага хэмээх энэ том айлд олон жилийн турш өөрийн хөдөлмөр, зүтгэлийг харамгүй зориулж, шинэ залуу прокуроруудад ажлын мэдлэг, туршлагаас хуваалцан, бидэнд нөмөр түшиг болж ажиллаж байсан Танд гүнээ талархал илэрхийлж, цаашдын тань амьдрал, ажил үйлсэд амжилт, сайн сайхныг хүсье хэмээн ерөөж, дурсгалын зүйл гардуулсан байна. Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба