БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН АХЛАХ ПРОКУРОР Д.ЭНХБАЯРЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРААС ШАГНАЖЭЭ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН АХЛАХ ПРОКУРОР Д.ЭНХБАЯРЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРААС ШАГНАЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Баянгол дүүргийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхбаярыг тус байгууллагын 2018 онд дэвшүүлсэн зорилт, хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг нэг мөр хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил үйлсэд хувь нэмрээ оруулан хамтран ажилласныг нь үнэлж, “Хүндэт цом”, “Төр-Хурах” амралтын газарт гэр бүлийн хамт амрах эрхийн бичгээр шагнасныг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн дарга Л.Саруултамир гардуулан өгчээ. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.