“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ” НЭРТЭЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ” НЭРТЭЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” дулааны станцын ажилтан, албан хаагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын гэр хороолыг орон сууцжуулах, хотын зүүн бүсийн байгууллага, иргэдийг чанартай дулааны эрчим хүчээр хангах зорилгоор 348 Мвт-ын хүчин чадалтай "Амгалан" дулааны станцыг барьж, байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс барилга угсралтын ажил эхэлж, 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр барилгыг ашиглалтанд оруулсан байна.  Тус станцад Монгол Улсын Эрчим хүчний яамны 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 196/16 тоот “Ажил үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №10/2016 тоот “Дулааны эрчим хүч үйлдвэрлэх” 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл тус тус олгожээ. Сургалтаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяр станцын удирдах албан тушаалтан, албан хаагч, ажилтан нарыг оролцуулан нийт 66 хүнд  “Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, хөдөлмөр хамгаалал” нэртэй сургалтыг зохион байгуулав.Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээлэв.