Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөвлөгөөн зохион явууллаа. Хамтарсан зөвлөгөөнөөр “хулгайлах” зөрчлийн нэгдсэн аяны дүн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтаны шийтгэл оногдуулсан шийдвэрийн биелэлтийг шалгасан шалгалтын дүн, эрх бүхий албан тушаалтан нарын зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл хийж, харилцан ярилцаж, санал солилцлоо. Мөн прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өгч, Улсын Ерөнхий Прокурорын газраас хууль хэрэгжүүлэх талаар өгсөн чиглэлүүдийг танилцуулсан байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба