Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаа 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, мөрдөгч нарт Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар, УЕП-ын А/36, А/80 тушаалаар батлагдсан журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар сургалтыг зохион байгууллаа. Мөн 2018 онд гаргасан алдаа зөрчлийг 2019 онд давтан гаргахгүй байх, Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл өгч, нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй сургалт, уулзалт боллоо. Өмнөговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба